brandNowfoodsMongolia

Шингэн Д витамин /Liquid Vitamin D-3/

59,900₮
Хүргэлттэй

·      Ясны бат бөх байдлыг дэмжинэ.

·      Дархлааг дэмжинэ.

 

Д витамин нь кальцыг нарийн гэдэсний ханаар шимэгдэхэд нөлөөлснөөр цусан дахь калцийн хэмжээ нэмэгдэж, яс руу зөөгдөн, ясны бат бөх чанар нь нэмэгддэг. Энгийнээр бол бага насны хүүхдийг рахитаас сэргийлж, ахимаг насны хүнийг ясны сийрэгжилтээс хамгаалдаг амин дэм юм. Д витаминийг нарны гэрэл, хоол хүнс гэсэн хоёр эх үүсвэрээс авах боломжтой. Гэсэн хэдий ч хоол хүнсэнд хангалттай хэмжээгээр агуулагддаггүй мөн хүмүүс нарны туяанд удаан байхаас зайлсхийдэг болсон энэ үед бэлдмэл хэлбэрээр авах нь шаардлагатай болоод байна. Д витаминий дутагдалтай байх нь сэтгэл гутралтай болох магадлалыг нэмэгдүүлэх ба сэтгэл гутралыг хүндрүүлэх сөрөг нөлөөтэй. Тархины эд эсэд Д аминдэмийн дутагдал нь нөлөөлж, сэтгэл гутралыг үүсгэдэг нь олон тооны судалгаагаар батлагдсан байдаг.


Хэрэглэх заавар: Хэрэглэхийн өмнө сайн сэгсрэх. 1 дусал нь 100 UI агууламжтай. Хүүхдэд өдөрт 4 дуслыг хэрэглэнэ. Том хүн 4 дуслаар өдөрт 1-5 удаа хэрэглэнэ. Зөвлөсөн тунгаас хэтрүүлэхийг хориглоно. Бүтээгдэхүүнийг шууд болон шингэн зүйлтэй хольж хэрэглэж болно. Дусаагч хэрэгсэл уруул болон амны аль нэг хэсэгт хүрсэн бол сайн цэвэрлэсний дараа таглана. Хоолны хамт хэрэглэвэл сайн.


Сануулга: Хүүхэд хүрэхгүй газар хадгална. 4-өөс доош насны хүүхдэд зөвхөн эмчийн зааврын дагуу өгнө. Жирэмсэн/хөхүүл болон бусад эрүүл мэндийн асуудал, эм уудаг бол эмчээс зөвлөгөө аваарай.

Хэрэв таглаа нь гэмтсэн/байхгүй, өнгө нь өөрчлөгдсөн тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл