· Витамин В-5
Пантотений Хүчил (Витамин В-5) нь Витамин-B Комплекс бүлгийн гишүүн бөгөөд КоФермент А (КоА)-ийн бүрэлдэхүүн хэсэг хэлбэрээр бараг бүх амьд эсэд агуулагддаг. КоА нь өөх тос, нүүрс ус, уургаас энерги боловсруулахад чухал үүрэгтэй. Мөн өөх тос, холестерин, нейротрансмиттер, цусны улаан эс болон бөөрний дээд булчирхайн шүүрлийг үйлдвэрлэхэд шаардлагатай биосинтезийн урвалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс пантотений хүчил нь эсийн маш олон үйл ажиллагаа болон эсийн эрүүл бодисын солилцоог хадгалахад чухал юм.
Хэрэглэх заавар: Өдөрт 1 ширхгийг хоолны хамтаар хэрэглэнэ.
Анхааруулга: Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан. Жирэмсэн/хөхүүл, эм ууж байгаа эсвэл эрүүл мэндийн асуудалтай бол эмчээс зөвлөгөө аваарай. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой