-30%
Хэмнэлт:14,970₮
Селен бол хүний бие организмд маш чухал хэрэгтэй элемент юм.
Үс унах, хумс хугарах болон арьстай холбоотой үүсдэг янз бүрийн асуудлууд бол селен дутагдсаны анхны шинж тэмдгүүд юм. “Селен” аминдэм бол уг бодисын органик холбоосон хэлбэр бөгөөд биед богино хугацаанд бүрэн шимэгддэг гэдгээрээ давуу талтай. Селен нь хүний бүх эд эс, бүх дотор эрхтэнүүдэд агуулагдаж байдаг ба түүний найрлагад төрөл бүрийн аминхүчлүүд ба байгалийн гаралтай аминдэмүүд бий. Уг бодис нь биохимийн урвалуудыг хурдасгаж, биемахбодь нөхөн сэргэх үйл явцыг хэвийн болгодог.
• Исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Selenium нь липидүүд исэлдэх үйл явцыг зогсоохоос гадна бие организмыг залуужуулах үйлчилгээтэй учраас хүний биеийг аливаа халдварт тэсвэртэй болгодог.
• Хавдрын эсрэг үйлчилгээтэй. Түүнээс гадна, хавдар даамжран томрохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Уушги, гэдэс, түрүү булчирхай, умайн хүзүүний хавдрын эсрэг онцгой сайн нөлөө үзүүлж буй нь эмчилгээний явцад нотлогджээ.
• Дархлааг дэмжих үйлчилгээтэй. Селен нь дархлааны тогтолцооны эсүүдийн үйл ажиллагааг сайжруулна.
• Хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Бие организмаас хорт бодисууд, хүнд металлууд, давс ба завсрын бүтээгдэхүүнүүдийг /метаболит/ гадагшлуулахад үр дүн сайтай бодис юм.
• Харшлын эсрэг үйлчилгээтэй. Гистамин нь харшлын урвалыг илрүүлдэг бол “Селенметионин” нь гистамин гадагшлахад саад болдог байна.
Түүнээс гадна, бамбай булчирхайд асуудал үүссэн үед хэрэглэхийг зөвлөж байна. Бэлдмэлийг хэрэглэх үед йод нь бие организмд сайн шингэдэг. Түүнчлэн нөхөн үржихүйн тогтолцоо хямарсан үед Selenium-ийг хэрэглэж болно. Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн үргүйдлээс урьдчилан сэргийлэхэд маш үр дүнтэй бэлдмэл юм.
“Селенметионин” нь үс, арьс ба хумсанд сайнаар нөлөөлдөг.
Зүрхний үйл ажиллагаа доголдсон үед Selenium-ийг хэрэглэж болно. Мөн арьсны харшил ба мөөгөнцрийн халдварын үед өргөн хэрэглэдэг. Энэ бол арьсны элдэв төрлийн өвчнүүд ба харшлын үед орлуулахын аргагүй чухал бэлдмэл юм.
Хэрэглэх заавар: Өдөрт 1 шахмалыг 1-2 удаа хооллох үедээ хэрэглэнэ.
Сануулга: Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан. Жирэмсэн/хөхүүл болон бусад эрүүл мэндийн асуудал, эм уудаг бол эмчээс зөвлөгөө аваарай. Хөрсний селений хэмжээ их газарт амьдардаг хүмүүс хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой