Ясны тэжээл /Bone strength/

82,900₮
Хүргэлттэй

Ясны бөх бат байдал нь түүний үндсэн эс болох остеобластаас хамаардаг.

Остеобласт нь хоол тэжээл, хөдөлгөөн, эстроген тестостероны даавар, Кальци, D3 витамины оролцоотойгоор бий болдог.


Тиймээс хөдөлгөөний хомсдол, амин дэмийн дутагдал, эмийн зохисгүй хэрэглээ, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь остеобластуудыг багасгаснаар эдийн төлжилт зогсож ясны сийрэгжилт үүсдэг.


Яс сийрэгжсэнээр шүд хорхойтох, нуруу бөгтийх, ясны жин багасаж хугарамтгай болдог. Эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт эрчүүдээс эрт явагддаг. Bone Strength нь ясны сийрэгжилтээс сэргийлж, ясны хэвийн хөгжлийг дэмжиж, бэртэнг гэмтлээс хамгаалахаас гадна хугарсан ясны эдгэрлийг түргэсгэнэ.


• Витамин-D нь Кальци, Фосфорын шимэгдэлийг нэмэгдүүлдэг.


• Витамин-К нь цусны реологи чанарыг барьдгаас гадна ясны хэлбэржилтэнд чухал нөлөөтөй.


• Витамин В-1 нь ясны мэдрэл болон нуурс-усны солилцоо, үе мөчний хэвийн үйл ажиллагааг хангана.


• Глюкозамин нь мөгөөрсний нэгэн хэсэг бөгөөд түүний хэвийн үйл ажиллагааг хангахад голлох үүрэгтэй. Нас ахих тусам глюкозамин нийлэгжилт буурч нэмэлтээр авах шаардлагатай болдог.


Bone strength 1гр Кальци агуулсан ба энэ нь аль ч насныхан өдөрт авах хамгийн зохимжтой тун юм. Магний, Фосфор, Манган, Зэс, Бор, Цайр зэрэг ясанд амин чухал бүх эрдсүүдийг агуулсан.


Хэрэглэх заавар: Өдөрт 4 ширхгийг өглөө, оройдоо 2, 2-оор нь хооллох үедээ хэрэглэнэ. 


Сануулга: Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан. Жирэмсэн/хөхүүл, эм ууж байгаа эсвэл эрүүл мэндийн асуудалтай бол эмчээс зөвлөгөө аваарай. Хүүхэд хүрэхгүй газар хадгална. 

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл