Селениум гэж юу вэ?

2024-02-20 08:13
Селениум гэж юу вэ?

Селениум буюу бидний хэлж заншсанаар Селен нь Хүний биеийн антиоксидант системд тэр дундаа Глутатионы үйлдвэрлэлд оролцдог маш чухал элементүүдийн нэг. Глутатион нь энгийн үгээр тайлбарлавал эсийг хамгаалж, биеийг хоргүйжүүлэх үүрэгтэй антиоксидант юм. Селениум нь хүний биед дээр дурдсан үйлчлэлийг үзүүлэхээс гадна биеийн дархлааны систем, дотоод шүүрэл, түрүү булчирхай, бүдүүн гэдэс болон уушгины үйл ажиллагааг дэмждэг байна.

Нэмж хэлэхэд, селениум нь ДНХ-н нийлэгжилт болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмждэг selenoproteins гэх 25 өөр төрлийн уургуудын нэг.

Селениум нь таван цулын мах, бразил самар, далайн гаралтай хоол зэрэгт агуулагддаг бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд селениумийг ихэвчлэн селенометионин болон селенээр баяжуулсан хөрөнгө байдлаар гаргаж авч үйлдвэрлэдэг байна. Эдгээр 2 төрөл нь органик бус селениумыг бодвол (жишээ нь: selenite г.м) илүү аюулгүй, тогтвортой, мөн олдоц сайтай байдаг бөгөөд судалгаанаас харахад хүний бие селенометиониний 90-с илүү хувийг өөртөө шингээж авч чаддаг байна.


NOW FOODS Селениум




Маш олон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд дунд селениум нь төрөл бүрээр агуулагдсан байдаг. Бид АНУ-н 70 жилийн түүхтэй алдарт NOW Foods брендийн 200мкг-тай, эсгэгчгүй Селениумийг танд санал болгож байна.

Захиалах холбоос: https://nowfoods.mn/products/106577/182185

Мөн бид бүх насныханд зориулсан, бүх төрлийн, органик, чанарын шаардлага хангасан амин дэмүүдийг Монгол улсад 17 жилийн турш албан ёсны эрхтэйгээр оруулж ирж хэрэглэгчдэдээ хүргэсээр байгаа билээ. 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл