Америкийн хамгийн амжилттай хувийн хүнсний нэмэлтийн компанийн түүх.
1968 оноос өдийг хүртэл
1960-аад оны үед хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд(витамин, бэлдмэл) дөнгөж зах зээлд нэвтэрч байв. Тухайн үед хүмүүс хүнсний нэмэлтийг таатайгаар хүлээж авдаггүй, хэрэглэдэг хүмүүсийг элдэв нэрээр нэрлэж гадуурхаж байлаа. Гэсэн хэдий ч Элвүүд Ричард эрсдэлтэй алхам хийж “Health House” нэртэй хүнсний нэмэлтийн жижиг сүлжээ дэлгүүр Чикаго хотноо нээн тус салбарт анх хөл тавьжээ.
Бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй учраас Элвүүд дэргэдэх дэлгүүрүүддээ хэрэглэгчээ алдаж байв. Үүний улмаас дэлгүүр нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ашигтай ажиллахын тулд боломжийн үнэтэй хүнсний нэмэлт худалдаалах ёстойгоо ойлгосон. Хүнсний нэмэлтийг авч чадах хэрэглэгч байхгүй бол зах зээлд оршин тогтнох боломжгүй шүү дээ. Тиймээс Элвүүд бүтээгдэхүүнийхээ чанар болон үнийг өөрөө бүрэн хянахын тулд байгалийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр байгуулсан. Ийнхүү өнөөгийн NOW Foods-ийн эхлэл тавигджээ.
Химийн инженер мэргэжилтэй Элвүүд судалгааны ажлаа эрүүл хүнс болон хүнсний нэмэлтийн тусламжтайгаар биеийн чадамжийг нэмэгдүүлэх тал дээр тулгуурлан хийдэг байв. Судалгаа хийх явцдаа олж авсан мэдлэг нь түүнийг байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүний эрүүл мэнд болон амьдралын чанарт үзүүлэх ашиг тусад бат итгэхэд хүргэсэн. Үүнээс гадна Элвүүдийн шим тэжээл болон хүнсний нэмэлтэд амьдралаа зориулах хүсэл эрмэлзлийн эхлэл болжээ.
Өнөөдрийг хүртэл NOW Foods нь Элвүүдийн гэр бүлийн эзэмшилд байдаг бөгөөд байгалийн гаралтай хүнсний нэмэлтийн хамгийн өргөн хүрээтэй олон төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа. Өдгөө хүнсний нэмэгтийн салбартаа томоохон тэргүүлэгчдийн нэг болоод байна. Одоог хүртэл NOW Foods нь Элвүүдийн анхны үзлийг хадгалж чанартай хүнсний нэмэлтийг боломжийн үнээр худалдаалсан хэвээр байгаа билээ.
Хүнсний нэмэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон нарын шат дамжлагатай байдаг. NOW Foods энэ олон шат дамжлага дунд бүтээгдэхүүний чанарыг хамгийн дээд хэмжээнд байлгахын тулд ихээхэн анхаарал хандуулдаг билээ.
Энэ бүх үйл явц худалдан авахаас эхэлнэ.
NOW-ийн үйлдвэрлэлийн үйл явц ямар нэг түүхий эд үйлдвэрлэлд орохоос бүр өмнө нь эхэлдэг. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чанартай орц найрлага, түүний эд хэрэгтэй болно. NOW-ийн ажилчид үйлдвэрлэлд шаардлагатай чанартай хэдэн зуун орц найрлагыг худалдаалах эх үүсвэрийг байнга хайж байдаг.
Байгаль байнга хувьсан өөрчлөгдөж байдаг учраас байгалийн гаралтай орц найрлагын чанар ч бас дагаад өөрчлөгддөг. Тиймээс NOW хамгийн сайн чанартай түүхий эдийг хэрэглэхийн тулд байнгын эрэл хайгуул болон харьцуулалт хийж байдаг.
NOW-ийн ажилчид хамгийн чанартай түүний эдийг авсны дараагаар түүхий эдээ үйлдвэрийн байр луу явуулна. Эндээс үйлдвэрийн хүлээн авагчид маань дахин нэг шалгалт хийнэ. Үүнд:
· Хүлээн авагчид ачааны машиныг ерөнхийд нь нэг шалгана. Үүгээр тэд өндөр стандартад нийцэхгүй байх магадлалтай түүхий эдийг эрт илрүүлэх боломжтой.
· Хүлээн авагчид тусгай гэрлийн тусламжтайгаар түүхий эд дээрх нүдэнд харагдахгүй хортой нян бактерийн нэгжлэг хийнэ.
· Хүлээн авагчид түүхий эдийг хүргэлтийн мэдээллийг тулган харж зөв хэмжээний зөв түүхий эдийг зөв нийлүүлэгчээс хүлээн авч байгаагаа нягтална.
· Хүлээн авагчид хүлээж авсан түүхий эдээ чанар баталгаажуулалтын техникч нарт мэдэгдэх бөгөөд тэд ирж буй түүхий эдийн төрөл зүйл, цэвэр тунгалаг байдал, чанар зэргийг нь тодорхойлохын тулд тодорхой шинжилгээг хийнэ.
Дэлхийн өнцөг булан бүрээс түүхий эд авч буй өнөө цагч түүхий эдийн гарал үүслийн тодорхой тэмдэглэж авах нь чухал болоод байна. NOW буцаад очих эзэнтэй байхыг чухалчилдаг учраас дан ганц гарал үүслийг нь тэмдэглээд зогсохгүй ургасан газар зүйн байршил болон ургац хураасан үйлдвэр зэргийг тэмдэглэж авдаг.
Түүхий эдийг хүлээж авсны дараа чанар баталгаажуулалтын техникч нар түүхий эдийн төрөл зүйл, цэвэр тунгалаг байдал, чанар зэргийг нь тодорхойлох шинжилгээ хийнэ. Хүлээн авагчдын хийсэн шалгалтын хариу болон анхан шатны шатны шинжилгээний хариунаас хамааран түүхий эдийг үйлдвэр лүү оруулах уу эсвэл татгалзах уу гэдгийг шийднэ.
Нарийвчилсан үзлэг, шинжилгээ
Түүний эд шалгагдаад хүлээж авахаар болсны дараа түүхий эдийн дээжийг лаборатори луу явж нарийвчилсан шинжилгээнд орно. NOW сард дор хаяж 19’000 шалгалт шинжилгээ хийдэг. Бүгд өөрийн лабораторид өөрийн сургасан ажилчдаар явагддаг.
Өөрсдөө лабораторитой байх нь шинжилгээ болон хариу боловсруулах явцыг түргэсгэж өгдөг. Ингэснээрээ хариу үйлдэл болон дасан зохицох байдал ч мөн хурдсаж бүтээгдэхүүний шинэлэг байдлыг хадгалахад тусалдаг.
Бүх үзлэг шинжилгээний дараа түүний эд маань эцэст нь үйлдвэрлэлд ороход бэлэн болно. Орц найрлага хэмжээг нь тааруулсны дараа дахин 2-3 удаа шалгаад үйлдвэрлэлийн машиндаа хийнэ. Машины үйл ажиллагаа ч мөн эхнээсээ төгсгөл хүртлээ хяналт дор явагдана.
Эцсийн бүтээгдэхүүнийг шалгаж чанарын шинжилгээ хийсний дараа савлаж худалдаалахад бэлэн болгож салбар худалдааны төвүүд рүү явуулна.
Эцсийн бүтээгдэхүүн гарлаа гээд үйлдвэрлэх үйл явц ингээд дуусахгүй. Үйлдвэрлэлийн дараа манай үйлдвэрийн ажилчид өрөө, тасалгаа болон машин хэрэгслээ цэвэрлэнэ. Үйлдвэрийн өрөө болгон тусдаа байдаг учраас хана, шал, тааз гээд өрөөний өнцөг булан бүрийг нягт нямбай цэвэрлэж, халдваргүйжүүлэх ёстой. Үүний учир нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад өмнөх үйлдвэрлэлийн явцаас үлдсэн орц найрлага холилдож үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний найрлагыг өөрчлөх аюултай юм. Мөн машин хэрэгслээ салгаж эд анги бүрийг нь цэвэрлээд дараагийн үйлдвэрлэх бараандаа тааруулж эд ангийг нь угсарна.
Энэ үйл явц болгоныг тэмдэглэгдэж мөн бичлэг хийж хадгалдаг. Ингэснээр бид үйлдвэрлэлийн үйл явцыг хянах, дүгнэх боломжтой. Мөн ямар нэг асуудал гарахад хайхад амраас гадна манай ажилчид ч мөн шинэ ажилчдаа сургах боломж олддог.
Эрүүл амьдралыг эрхэмлэгч NOW Foods.