Фолийн хүчил болон Метил Фолат : Хоорондын ялгаа нь юу вэ?
Фолийн хүчил болон метил фолатын хоорондын ялгааг хүмүүс тэр бүр ялгаж мэддэггүй. Тэгвэл Фолийн хүчил болон Метил Фолат хүний биед ямар ялгаатай нөлөө үзүүлдэг, юугаараа ялгардагийг бидний нийтлэлээс хүлээн аваарай.
Фолийн хүчил болон Метил Фолат гэж юу вэ?
Фолийн хүчил
Фолийн хүчил нь хоол хүнсэнд агуулагддаггүй бөгөөд B9 витамины синтетик төрөл юм. Фолийн хүчил нь ихэнхидээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн /витамин/ болон витаминжуулсан, баяжуулсан хүнсэнд агуулагддаг байна.
Хүний биед фолийн хүчил нь шингэж задрахаас өмнө хамгийн түрүүнд өөрийн идэвхитэй хэлбэрлүү буюу метил фолат болж хувирдаг байна.
Фолийн хүчил нь талх, овъёос, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүнд нэмэлтээр орсон байдаг. Мөн бусад жирэмсэний мультивитамин зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь фолийн хүчлийг өөртөө агуулсан байдаг.
Жирэмсэний үед болон жирэмсэлэхээр төлөвлөж буй үед фолийн хүчил хэрэглэх нь ургийн нуруу нугасны гажгаас сэргийлж, ДНХ-н бүтцийг хамгаалдаг байна.
Ердийн үед Фолийн хүчил хэрэглэснээр цусны улаан эсийн үйлдвэрлэлийг дэмжиж, цус багадалтаас сэргийлэхээс гадна зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг байна.
Метил Фолат
Метил Фолат нь B9 витамины байгалийн идэвхтэй төрөл бөгөөд ногоон хүнсний ногоо, вандуй болон элэг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг байна.
Метил Фолат нь хүний биед шууд үйлчилдэг бөгөөд хүний биед нейротрансмиттерийн үүргийг гүйцэтгэдэг байна. Ингэснээр мэдрэлийн үйл ажиллагаа болон сэтгэл санааг дэмжин депресс үүсэхээс сэргийлдэг. Мөн үүнээс гадна зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, зүрх судасны өвчлөлөөр өвдөхөөс сэргийлж өгдөг байна.
Фолийн хүчил болон Метил Фолатын хоорондын ялгаа
Энгийнээр хэлбэл Метил Фолат, фолийн хүчлийг бодвол биед үйлчлэх хугацаа хурдан бөгөөд үр дүн илүү байдаг байна. Жирэмсэний үед та эмчтэйгээ зөвлөлдөн аль төрлийг нь хэрэглэхээ шийдэхийг зөвлөж байна.
NOW FOODS Метил Фолат болон Фолийн хүчил
АНУ-н 70 жилийн түүхт NOW FOODS брэндийн фолийн хүчил болон метил фолатыг танд санал болгож байна. Та бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу
NOW FOODS Метил Фолат: https://nowfoods.mn/products/131830/448619
NOW FOODS Фолийн хүчил: https://nowfoods.mn/products/106574/182187