Бамбай булчирхайн дааврын хэт багасалт буюу Бамбайн дутагдал

2024-07-24 03:58
Бамбай булчирхайн дааврын хэт багасалт буюу Бамбайн дутагдал

Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсэгт төвөнхийн доор байрладаг, эрвээхэй хэлбэртэй жижиг эрхтэн юм. Бамбай булчирхайн хамгийн гол үүрэг нь цусанд орсон иодыг цуглуулж, түүгээрээ хүний биед хэрэгтэй дааврыг үйлдвэрлэх явдал байдаг. Харин бамбай булчирхай хангалттай хэмжээний даавар ялгаруулахгүй байхыг бамбай булчирхайн дааврын хэт багасалт гэнэ.


Монгол улс нь далайн төвшнөөс дээш дунджаар 1580 метрийн өндөрт, эрс тэс уур амьсгалтай, мөн далайгаас хол байдаг. Үүнээс үүдэн хөрсөнд ургаж буй үр тариа, ногоо зэрэг нь хангалттай иодын агууламжгүй, мөн далайгаас хол байрлалтай тул иодоор хамгийн баялаг хүнс болох далайн хүнс хангалттай хэмжээнд байдаггүй нь Монголчуудын иодын дутагдлын хамгийн том шалтгаан болдог байна.Мөн бамбайн булчирхайн өвчин нь нийгмийн хүчин зүйлс болох стресс, бухимдалаас үүдэх нь элбэг байдаг байна. 


Бамбай булчирхайн дутагдлын шинж тэмдэг нь биед өөрт мэдэгдэхээр илэрдэггүй тул эмчийн нарийн үзлэгээр мэдэгддэг байна. Бамбай булчирхайн дутагдлын эхэн үед жин нэмж, ядрах шинж тэмдэг ажиглагдах бөгөөд хүндрэх тусам дараах шинж тэмдгүүд нэмэгддэг: 


  • Ядарч сульдах
  • Хүйтэнд мэдрэг болох
  • Өтгөн хатах
  • Арьс хуурайших
  • Жин нэмэх
  • Нүүр хөөх
  • Хоолой сөөх
  • Булчингийн сулралтай болох
  • Цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх
  • Булчингаар өвдөх
  • Үе мөчөөр өвдөх, хөших
  • Сарын тэмдгийн хэмжээ ихсэх
  • Үс шингэрэх
  • Зүрхний цохилт удаашрах
  • Сэтгэл санаагаар унах
  • Ой санамж бүдэг болох зэрэг шинж тэмдгээр мэдэх боломжтой.


Бамбай булчирхайн дутагдлын үед иод ихтэй хүнс хэрэглэх хэрэгтэй бөгөөд дараах хүнсний бүтээгдэхүүнүүд хамгийн их иод агуулдаг хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог байна. Үүнд:


Далайн замаг: Далайн замаг нь иод болон бусад эрдсүүдээр баялаг далайн гаралтай хүнс юм.

Загасны тос: Загасны тос нь бамбайн дааврын хэмжээг нэмэгдүүлж, бамбай булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулдаг. Мөн үрэвсэл намдаах, дархлаа сайжруулах үйлчилгээтэй.

Алимны цуу: Алимны цуу дааврыг тэнцвэржүүлэх, жин бууруулах үйлчилгээтэй.

Илжгэн чих: Жимсний ногооноос илжгэн чих, банана нь хамгийн их иод агуулсан байдаг.


Нэмэлт тэжээл буюу витаминаас танд дараахыг хэрэглэхийг зөвлөж байна:


  • Витамин Д 
  • Селениум
  • Витамин B12
  • Иод
  • Цайр
  • Төмөр 
  • Витамин А
  • Омега-3   


Мөн танд АНУ-н 70 жилийн түүхт Now Foods брэндийн бамбайн дутагдлын үед хэрэглэх боломжтой Бамбай булчирхайн тэжээл болох Thyroid Energy-г санал болгож байна. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу.


https://nowfoods.mn/products/131838/371284



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл