Бид яагаад авокадо тосыг өдөр тутамдаа ашиглах хэрэгтэй вэ?

2024-04-08 10:21
Бид яагаад авокадо тосыг өдөр тутамдаа ашиглах хэрэгтэй вэ?

Авокадо тос нь нүдний эрүүл мэнд, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, дотоод эрхтний өөхлөлтөөс сэргийлэх, хорт хавдрын бодисыг саармагжуулах чухал ач холбогдолтойн дээр  арьс сэргээн сайжруулах, үсний ургалт, мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлж байдаг. Мөн жингээ барих, эрүүл зөв амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүмүүст энэхүү тос нь хамгийн тохиромжтой хэмээн судлаачид тогтоожээ. 

Энэхүү нийтлэлээр танд авокадо тосны ач тус, найрлага, ургамлын тосноос юугаараа ялгаатай болох мөн хэрхэн хадгалах тухай мэдээллийг хүргэж байна. 


Авокадо тосны ач тус 

1.Эрүүл зүрх, эрүүл элэг 

Авокадо тосонд ханаагүй тосны хүчил болох Олейны хүчил өндөр тунгаар агуулагддаг бөгөөд энэхүү хүчил нь хүний биед хэрэгтэй HDL холестерины хэмжээг ихэсгэж LDL буюу муу холестерины хэмжээг багасгаж өгснөөр судасны ханыг цэвэрлэж, судасны нарийсалт үүсэхээс сэргийлдэг. Ингэснээр харвалт, зүрх судасны эмгэг зэргээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Мөн япон судлаачид авокадо жимс нь элэгний хорыг цэвэрлэх хамгийн шилэгдмэл аргуудын нэг болохыг тогтоожээ. 

2.Гоо сайхан 

Авокадо тос нь дотор эрхтэнд хуримтлагдсан өөх тосыг богино хугацаанд шатааж энерги болгон хувиргах чадалтай байдаг. Ийм ч учраас одоо үед жин барих, фитнесээр хичээллэж буй хүмүүс энэхүү тосыг түгээмэл ашиглах болсон. Мөн үсний ургалтыг дэмжиж арьсны бүтцийг давхар сайжруулдаг байна. 

3.Нүдний эрүүл мэнд

Утас, компьютер их үзэх болсон энэ цаг үед бид нүдний эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Авокадо тосонд витамин Е, витамин B2, B6, нүдний гол амин дэм болох Лүтэйн бодис ихээр агуулагдсан байдаг тул нүд харанхуй оргих, хуурайших, нүд хурдан ядардаг хүмүүст нэн тохиромжтой юм. 

4.Илүү амттай хоол

Өндөр темпратурт хоолыг шарж болгоход авокадо тос нь амин дэмээ алддаггүй, үнэр амт өөрчлөгддөггүй давуу талтай байдаг ба ихэнх тос 200 хэм хүртэл амтаа түгждэг бол авокадо тос нь 500 хэм хүртэл халааж болдог аж. 


Найрлага

Гений өөрчлөлтгүй, цэвэр 100% авокадо жимснээс гаргаж авсан тос, биед ашигтай өөх тос, кали, витамин B2, B6, C, Е агуулсан.


Наран цэцгийн тос VS Авокадо тос 

Найрлагын хувьд авокадо тос нь илүү эрүүл, баялаг бөгөөд хүний биед хэрэгтэй олон амин дэмийг агуулж байдаг. Мөн наран цэцгийн тосны хүчлийн задрал нь удаан явагддаг боловч, хэт өндөр температурт маш хурдан задарч ууршдаг онцлогтой. Энэ нь бидний биед аюултайн шинж ба удаан хугацаанд шарж болгодог хоолонд мөн тохиромжгүй юм. Харин авокадо тосыг ийм төрлийн хоолонд ашиглахад тохиромжтой бөгөөд салад амтлах зэрэг шууд ашиглахад ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. 


Хадгалах нөхцөл

Авокадо тосны хадгалалт маш чухал байдаг. Хуурай сэрүүн газар хадгална. Удаан хугацаагаар таглааг нь онгорхой орхих, нарны гэрэл туссан газар хадгалах тохиолдолд бодисын өөрчлөлтөд орж улмаар биед хортой бүтээгдэхүүн болж хувирах боломжтой гэдгийг анхаарна хэрэгтэй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл