Бразил самрыг хэрхэн зөв идэх вэ?

2024-03-26 09:56
Бразил самрыг хэрхэн зөв идэх вэ?

Орц: 

Бразил самар

Давс 

Ус  

Заавар: 

Таглаатай шилэн саван дотор Бразил самраа хийж дээр нь саваа дүүртэл ус хийнэ. 2 чимх давс хийж хөргөгчид үлдээнэ. 12-24 цагийн дараа даршилсан самрыг савнаас нь гаргаж сайтар хатаана. Ингээд идэхэд бэлэн боллоо. 


Бразил самрыг шууд идэх болон давстай усанд дэвтээж идэхийн ялгаа юу вэ? 

Самрыг усанд дэвтээж, хатаан хэрэглэх үйл явцыг самар "идэвхжүүлэх" гэж нэрлэх нь бий. Ингэснээр илүү шингэц сайтай болохоос гадна цайр, төмөр зэрэг эрдэс бодисын шимэгдлийг сааруулдаг фитийн хүчил зэрэг шим тэжээлийн эсрэг бодисуудын түвшнийг бууруулдаг байна. 

Фитийн хүчил нь самар, үр тариа, буурцагт ургамалд агуулагддаг ба энэ нь бие махбодод хоол, тэжээл шингэх үйл явцыг удаашруулж байдаг. Самар, тэр дундаа Бразил самрыг дэвтээж идэх нь фитийн хүчлийг задлахад тусалдаг бөгөөд самар дахь эрдэс бодисын био хүртээмжийг нэмэгдүүлдэг. Бразил самрыг идэвхжүүлснээр тухайн самарт элбэг байдаг цайр, селен, магни, Е витамин зэрэг шим тэжээлийн бодисуудын шимэгдлийг нэмэгдүүлэх боломжтой.

Мөн дэвтээж, хатаасны дараа илүү зөөлөн бүтэцтэй болдог нь илүү хурдан шингэхэд давхар тусалдаг.  Энэ нь ходоод мэдрэмтгий эсвэл самар хэрэглэсний дараа таагүй мэдрэмж төрдөг хүмүүст маш тохиромжтой. 


Жич: Амт болон бүтцэд өөрчлөлт гарч болзошгүй. Самрыг уснаас гаргасны дараа сайтар хатаахгүй бол битүү саванд хийсний дараа хөгцрөх магадлалтай. 



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл