Айл бүрийн өдөр тутмын хэрэглээ болох сүүг гэрийн нөхцөлд хулууны үрээс гарган авч болдгийг та мэдэх үү? Хулууны үрээс гаргаж авсан сүү нь магни (Magnesium)-аар баялаг тул мэдрэлийн систем, булчингийн амралт, үе мөч зэрэгт сайнаар нөлөөж байдаг. Мөн лактоз агуулдаггүй тул сүү уусны дараа гэдэс хямрах, дүүрэх мэдрэмж төрөхгүй. Иймд лактозны харшилтай хүмүүс энгийн үнээний сүүний оронд хэрэглэхэд нэн тохиромжтой. Энгийн сүүтэй харьцуулахад өтгөн, крем шиг бүтэцтэй учир төрөл бүрийн смүүти, кофе, болон овьёостой холин идэхэд зохимжтой байна.
Орц:
– Хулууны үр
– Цэвэр ус
– Давс
– Шингэн ванил
– Агч модны сироп
Хэрэглэгдэхүүн:
– Холигч
Заавар:
Бүх орцуудаа холигчид хийж ширхэггүй, крем шиг болтол нь сайтар холино.