Мелатонин нь тархины жижиг булцуут булчирхайгаас ялгардаг даавар юм. Энэхүү даавар нь хүний биологийн хэмнэлийн гол зохицуулагч ба хүний нойрны мөчлөгийг зохицуулах үүрэгтэй.
Мелатонин нь шөнийн цагаар буюу харанхуй орчинд байх үед ялгарч тархинд амрах цаг болсон дохиог дамжуулдаг байна. Дааврын түвшин оройдоо нэмэгдэж, шөнө оргилдоо хүрч, өглөө аажмаар буурч биднийг сэргээхэд бэлтгэдэг. Мэргэжилтнүүд унтахын өмнө гар утас, зурагт зэргийг үзэхгүй байхыг зөвлөдөг учир нь энэ нь мелатонин ялгаруулах чадварыг бууруулдаг юм. Ихэнх хүмүүсийн бие хангалттай хэмжээний мелатонин үйлдвэрлэдэг ч мелатониний тэнцвэргүй байдал нь инсомниа зэрэг эмгэгүүдэд хүргэж болзошгүй.
Хэдийгээр мелатонин нь нойрны чанар сайжруулдаг чанараараа бидэнд танигдсан ч өөр олон ач тустай юм. Mелатонин нь хүний биед хэрэгтэй антиоксидантаар баялаг ба энэ нь үрэвсэл намдаах, дархлааг сайжруулах нөлөөтэй. Түүнчлэн хүний биед гарах боломжтой өөрчлөлтүүдийг дурдвал:
-Дархлааны үйл ажиллагааг сайжруулна.
-Тархи, мэдрэлийн эрүүл мэндийг дэмжинэ.
-Сэтгэлийн төлөвийг тогтворжуулж сэтгэлийн хямрал, стрессээс сэргийлнэ.
-Эсийн хөгшрөлтийг удаашруулж, урт наслалтыг дэмжинэ.
- Цусан дахь холестерины хэмжээг бууруулна.
- Цусны даралтыг бууруулж, толгойн өвчнийг намдаана.
- Зүрхний хэм алдалтыг зогсооно.
- Хорт хавдраас сэргийлнэ.
Хориглох заалт ба анхааруулга: Биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүний найрлага дахь
бодисуудад хэт мэдрэг болон харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй. Зөвхөн насанд хүрэгчид унтахын өмнө хэрэглэнэ.Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй.
Алкохол хэрэглэсэн үедээ, машин барих болон машин техник дээр ажиллах үедээ хэрэглэж болохгүй. Эм ууж байгаа (ялангуяа тайвшруулах эм,депрессийн эсрэг эм), эрүүл мэндийн онцгой нөхцөлтэй (сэтгэл гутралтай, цусны даралт өндөртэй, эпилэпс) тохиолдолд эмчтэй зөвлөнө.
NOW FOODS Мелатонин
Бид АНУ-н 70 жилийн түүхтэй алдарт NOW Foods брендийн 5мг-тай, Мелатонинийг танд санал болгож байна.
Захиалах холбоос: https://nowfoods.mn/products/null/183209
Мөн бид бүх насныханд зориулсан, бүх төрлийн, органик, чанарын шаардлага хангасан амин дэмүүдийг Монгол улсад 17 жилийн турш албан ёсны эрхтэйгээр оруулж ирж хэрэглэгчдэдээ хүргэсээр байгаа билээ.