Омега-3 гэж юу вэ?
Омега-3 нь хүний биед нэн шаардлагатай тосны хүчил юм. Омега-3-г амьтан болон ургамлаас гарган авч болдог бөгөөд хамгийн түгээмэл эх үүсвэр нь загасны тос байдаг. Хүний бие шаардлагатай тосны хүчлээ үйлдвэрлэж чаддаггүй бөгөөд заавал хоол хүнс болон нэмэлт бүтээгдэхүүнүүдээр дамжуулж авах хэрэгтэй байдаг.
Маалинга зэрэг ургамлын гаралтай тосноос гаргаж авдаг омега-3 нь Alpha-linolenic acid (ALA) хэмээн нэрлэгддэг. Хүний бие энэхүү тосны хүчлийг хүлээн авч eicosapentaenoic acid (EPA) болон docosahexaenoic acid (DHA) гэж нэрлэгдэх хүний биед зайлшгүй хэрэгтэй тосны хүчил болгон хувиргаж шингээдэг байна. Загасны тосноос гаргаж авдаг омега-3 нь хүний биед шаардлагатай дээрх EPA болон DHA тосны хүчлийг агуулсан байдаг.
NOW FOODS Омега-3
NOW FOODS брендийн омега-3 нь найрлагандаа сардин, анчоус, амар загаснаас гаргаж авсан тосыг агуулдаг. Үйлдвэрлэхдээ дээрх загаснуудын элэгнээс бус бие хэсгээс нь цэвэр EPA, DHA тосны хүчлүүдийг гаргаж авдаг. Загасны элэгнээс гаргаж авсан тос нь бие хэсгээс гаргаж авсан тостой харьцуулахад витамин А, Д-н агууламжтай ч EPA, DHA-н ашигтай тун нь бага байдаг тул та өөрийн хэрэглээндээ тааруулж өндөр ашигтай тун бүхий омега-3-г сонгож байхыг зөвлөж байна.
GOED сертификат гэж юу вэ, яагаад чухал вэ?
GOED (Global Organization for EPA and DHA Omega-3s) сертификат гэдэг нь DHA болон EPA найрлагатай омега-3 төрлийн бүтээгдэхүүнүүдийн олон улсын чанарын сертификат юм. GOED нь стандарт шалгуураар омега-3 бүтээгдэхүүнүүдийн чанар болгон найрлагыг шинжилдэг ашгийн бус байгууллага бөгөөд 2013 оноос хойш олон улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
GOED-с NOW FOODS брендийн бүтээгдэхүүн дээр хийсэн тест
2022 онд GOED нь Now Foods брендийн 24 төрлийн омега-3 бүтээгдэхүүнүүд дээр туршилт, шинжилгээ хийж бүтээгдэхүүнүүдийн найрлага болон чанарыг баталгаажуулсан байдаг. Та тус шинжилгээний хариутай танилцахыг хүсвэл энд дарж танилцаарай. Now Foods бренд нь хэрэглэгчиддээ зориулж өндөр чанарын орц найрлага бүхий бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхийн төлөө зорьж ажилладаг бөгөөд тус сертификат нь уг зорилгодоо хүрч ажиллаж байгаагийн нэгээхэн жишээ юм.
Манайд худалдаалагдаж буй омегануудтай танилцахыг хүсвэл та доорх линкээр хандаж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай:
Омега-3 (100ш, 180EPA/120DHA, 1000mg)