Бразил самрыг хэрхэн хурааж авдаг вэ?
Бразил самар буюу Амазон самар (Bertholletia excelsa) нь Амазоны ширэнгэн ойн өндөрт орших модны жимс ба Перу, Боливи, Бразилд ихэвчлэн ургадаг. Тус бүсэд ургадаг моднууд дундаас хамгийн өндөр ургадаг мод болох Бразил самрын мод нь 50 Метр хүртэлх өндөр ургадаг. Амазоны ширэнгэн ойг хамгаалахад зайлшгүй шаардлагатай учир нь зөвхөн олборлогдоогүй экосистемд л ургаж, үржиж чадна.
12 сараас 3 сарын хооронд жимс нь модноосоо унаж эхлэх үед Бразил самар хураагчид (кастанерос) Амазоны ойн дунд самар хайхаар ширэнгэн ойн өргөн уудам нутгаар хайгуул хийдэг байна. Дараа нь хурц хутгаар онгойлгож, үрийг нь ойролцоох хотуудын боловсруулах үйлдвэрүүдэд аваачиж, чанарын хувьд шалгаж, хальсалж, хатаана.
Бразил самар нь Өмнөд Америкийн Агути хэмээх өвөрмөц мэрэгч амьтдын хооллох зуршлын ачаар нөхөн сэргэдэг бөгөөд Агути нь самрын гаднах хатуу бүрхүүлийг эвдэж чаддаг ширэнгэн ойн цорын ганц амьтан. Шим тэжээлээ хангалттай авсны дараа үлдсэн үрийг булж, үр улмаар соёолж, энэ нь байгалийн нөхөн үржихүйн тасралтгүй мөчлөгийг хадгална.
Ойн менежментийн зөвлөлийн (FSC) мэдээлснээр Бразил самрын ой нь байгаль хамгаалах өндөр ач холбогдолтой ойн ангилалд (HCVF) багтдаг. Учир нь:
- биологийн олон төрөл зүйлтэй ойн бүс
- устах аюулд орсон ховор экосистем, төрөл зүйлийн өлгий нутаг
- эргэн тойронд амьдардаг хүмүүсийг усны хагалбараас сэргийлэх гэх мэт нөөцөөр хангадаг.
- орон нутгийн иргэдийн үндсэн хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой.
Энэхүү өвөрмөц экосистемийн ачаар Мадре де Диос "National Capital of Biodiversity" буюу "Биологийн олон янз байдлын үндэсний нийслэл" цолыг хүртсэн юм. Бразил самрын модны жимс нь ихэвчлэн 10-15 см диаметрийн дугуй хэлбэртэй, кокос шиг бүрхүүлтэй бөгөөд бүрхүүл бүр ихэвчлэн 18-20 самар агуулдаг.
NOW Foods - Бразил самар
Өдөрт 3-6 ширхэг бразил самар идсэнээр хүний биед дараах эерэг нөлөөг авчирна:
- Бразил самар нь Селений агууламж өндөртэй тул бамбай булчирхай, биеийн дархлаа болон эсийн өсөлтөд нэн тустай.
- Биеийн муу холестролыг бууруулж, сайн холестролыг нэмэгдүүлж зурх судасны үйл ажиллагааг сайжруулна.
- Бразил самар нь селени, магни, зэс, фосфор, манган, витамин B1, витамин E-р баялаг.
Захиалах холбоос: https://nowfoods.mn/products/131566/357166