Шоколадан дүрлэгтэй бутардаг жигнэмэг хэрхэн хийх вэ?

2024-02-14 02:52
Шоколадан дүрлэгтэй бутардаг жигнэмэг хэрхэн хийх вэ?

Шоколадан дүрлэгтэй бутардаг жигнэмэг /15 ширхэг/

Өглөөний кофетойгоо сахаргүй, илчлэг багатай амттан хослуулж идмээр байна уу? Now Foods-н Лам жимсний сахар орлуулагчтай энэхүү жигнэмэг нь илчлэг багатай, цагаан сахрын агууламжгүй тул та таргална гэсэн айдасгүйгээр амттан болгож идэх боломжтой.


Орц: 

  • 16 цайны халбага давсалсан веган цөцгийн тос
  • 1 аяга Алмондын гурил
  • 1 аяга гурил /хэрэв Gluten free хүнс хэрэглэдэг бол алгасаж алмондын гурилаа 1 аяга нэмэх боломжтой/ 
  • ⅓ Лам жимсний сахар орлуулагч /Monk Fruit with Erythritol/
  • 1 аяга хар шоколадны үйрмэг
  • 1 цайны халбага кокосны тос 
  • 2 цайны халбага далайн давс 

Заавар: 

  1. Дунд хэмжээний аяганд цөцгийн тосоо хийж, богино долгионы зууханд (Microwave) хайлуулна. Үүний дараа алмонд гурил, гурил болон сахраа хийж, сайтар хутгаж зуурна. 
  2. Зуурмагаа 5x15 см хэмжээтэй урт нарийн болгож, хүнсний скочоор ороон 40 минут орчим хөлдөөгчид хөргөнө. 
  3. Шарах шүүгээгээ 350 градуст халааж, илгэн цаасаар листээ бүрнэ
  4. 40 минутын дараа зуурмагаа гаргаж 2 см-ийн урттайгаар хуваан, бэлдсэн лист дээрээ өрнө
  5. Шарах шүүгээнд 11-13 минут орчим ирмэг нь шаргалтах хүртэл жигнэсний дараа гаргаж хөргөнө. 
  6. Жигнэмгээ хөрж байх зуур, шоколадны үйрмэг болон кокосны тосоо богино долгионы зууханд 15 секундийн давтамжтайгаар хоорондоо нийлтэл нь хайлуулна. 
  7. Жигнэмгээ тал хүртэл нь хайлсан шоколадандаа дүрж лист дээрээ тавина. Үүний дараа дээр нь далайн давсаа цацаж чимэглэнэ. 
  8. Бэлдсэн шоколадтай жигнэмгээ 10 минут хөлдөөгчид хөргөснөөр идэхэд бэлэн болно. 


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл