Жирэмсний үед ямар нэмэлт бүтээгдэхүүн /витамин/ хэрэглэх хэрэгтэй вэ?

2024-02-08 03:52
Жирэмсний үед ямар нэмэлт бүтээгдэхүүн /витамин/ хэрэглэх хэрэгтэй вэ?

Жирэмсний үед ямар нэмэлт бүтээгдэхүүн /витамин/ хэрэглэх хэрэгтэй вэ? 


Жирэмсний үе бол хүний амьдралын хамгийн жаргалтай бөгөөд тэр хэрээрээ хариуцлага нэмэгддэг үеүдийн нэг юм. Тэр дундаа бойжиж буй ургийн хөгжил эхийн идэж байгаа хоол хүнснээс шууд хамаардаг тул жирэмсний үед шаардлагатай эрдэс, витаминаа хангалттай хэмжээнд авч байх нь маш чухал юм. Тэгвэл жирэмсний үед ямар төрлийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх талаарх зөвлөмжтэй танилцацгаая.


1. Фолийн хүчил (Фолат)

Жирэмсний үед зөвлөдөг хамгийн түгээмэл нэмэлт нь Фолийн хүчил юм. Жирэмсний эхэн үед Фолийн хүчил хангалттай хэмжээнд авч чадсанаар ургийг нуруу нугасны өвчнөөс сэргийлдэг. Фолийн хүчил хэрэглэх тун өдөрт 400-800мкг /микрограмм/ байхыг зөвлөж байна. 


2. Кальци

Кальци нь ургийн яс, шүд, булчин болон мэдрэлийн системийн хөгжилд нэн шаардлагатай эрдэс юм. Хэрэв таны авч буй кальцийн хэмжээ бага байвал ураг эхийнхээ яснаас кальци авч, эхийг ясны сийрэгжилтэд оруулах эрсдэлтэй байдаг. Кальци хэрэглэх тун өдөрт 1000мг байхыг зөвлөж байна.


3. Омега-3 

Омега-3 тосон хүчил (DHA) нь ургийн тархи болон харааны хөгжилд нэн чухал эрдсийн нэг. Мөн омега-3 нь эхийн зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, дутуу төрөх эрсдэлийг бууруулна. Загасны мах хүнсэндээ хэрэглэх нь омеганы хэрэгцээг хангах ч Монголын нөхцөлд загас хүнсэндээ хэрэглэх нь тийм ч элбэг биш тул Омега-3 нэмэлтээр хэрэглэх зайлшгүй шаардлагатайг анхаараарай.


4. Витамин Д

Витамин Д нь ургийн кальцийн шимэгдэлтийг дэмжиж ясны хөгжил, дархлааны системд нэн шаардлагатай витамин юм. Монголын эрс тэс, сэрүүн цаг уурын нөхцөлд ихэнх хүмүүс витамин Д-ийн тодорхой хэмжээний дутагдалтай байдаг тул жирэмсний үед нэмэлтээр Д витамин хэрэглэх нь нэн чухал юм. Өдөрт хэрэглэх тун нь хүн хүнээс шалтгаалж өөр тул та эмчид хандаж өдөрт хэрэглэх тунгаа тодорхойлоорой.


5. Жирэмсний мультивитамин 

Дээрх шаардлагатай болон нэмэлт эрдэс, витаминуудыг өөртөө багтаасан жирэмсний мультивитамин (Prenatal) нь жирэмсэн эхэд зориулсан олон төрлийн эрдэс, витаминыг зохих  тунтай агуулсан байдаг. Тиймээс та өөрийн онцлогт таарсан дээд зэргийн орц найрлагатай, органик мультивитаминыг сонгон хэрэглээрэй.


Жирэмсний үед эрдэс, витамин, шим тэжээлээ сайтар авч байх хэрэгтэй ч ямарваа нэгэн бүтээгдэхүүн ууж эхлэхийн өмнө эмчтэй зөвлөлдөж өөрт тохирсон нэмэлт бүтээгдэхүүнээ сонгох нь чухал гэдгийг анхаарч байх нь зүйтэй. 



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл