Minty Tea Mocktail хэрхэн хийх вэ?

2024-02-05 09:38
Minty Tea Mocktail хэрхэн хийх вэ?

Minty Tea Mocktail /Бэлтгэх цаг: 10 минут/


Танд орой найз нөхөд эсвэл хайртай нэгэнтэйгээ хамт суунгаа ууж болох амттай моктэйлийн жорыг хүргэж байна. Mojito-г санагдуулам лайм, гааны навчтай энэхүү моктэйл нь оройн уур амьсгалыг хэзээ ч эвдэгдэшгүйгээр сэргээх болно!  

Орц: 

  • 1ш Peppermint Organic цай
  • ⅔ аяга буцалсан халуун ус 
  • ½ лайм, нарийн тал зүссэн 
  • 1-2 цайны халбага бурам
  • 4 гааны навч 
  • Хийжүүлсэн ус
  • Мөс

Заавар:

  1. Жижиг аяганд цай болон халуун усаа хийж 5 минут орчим хандлана. Үүний дараа цайгаа авч, хандлагдсан цайгаа 30 минут орчим хөргөнө. 
  2. Өндөр стаканд лайм, гааны навч болон бурмаа хийн нухаж шүүс гаргаж авна
  3. Хөргөсөн цайгаа стакандаа хийж хутгаад, мөс болон хийжүүлсэн усаа хийнэ. Үүний дараа гааны навч болон лаймаар чимэглэснээр уухад бэлэн болно.  
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл