Нойргүйдэл гэж юу вэ? Нойргүйдэл юунаас болж үүсдэг вэ?
Бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгааны улмаас нойрсох болон унтаж амрахад хүндрэлтэй болохыг нойргүйдэл гэнэ. Нойр нь хүний настай урвуу хамааралтай байдаг бөгөөд бага насанд хамгийн их нойртой, нас явах тусам бага багаар багассаар байдаг байна. Бид амьдралынхаа аль нэг мөчид нойргүйдэлтэй тулгарсан байдаг бөгөөд нойргүйдэл нь удаан үргэлжилж хэвшмэл зүйл болсноор ноцтой асуудал болж хувирдаг байна.
Нойргүйдэл үүсэх хамгийн түгээмэл шалтгаан нь стресс байдаг бөгөөд үүнээс гадна нойргүйдлийг үүсгэх 100 гаран шалтгаан байдаг байна. Үүнээс дурдвал:
1. Бие махбодын өвчин, зовуурь
2. Кафейн болон сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх
3. Буруу амьдралын хэв маяг /унтахын өмнө хэт идэх, оройн цагаар хүнд дасгал хийх гэх мэт/
Хэрхэн өөрийгөө нойргүйдэлтэй байгааг мэдэх вэ?
Нойргүйдлийн эмгэгийн үед биед дараах шинж тэмдгүүдээс илэрдэг. Үүнд:
· Шөнө унтаж чадахгүй байх
· Шөнө унтаж байгаад сэрэх
· Хэт эрт сэрэх
· Унтаж амарсан боловч бие амраагүй байх
· Өдөр нь ядрах, нойр хүрэх
· Сэтгэл гутралд орох, түгших
· Толгой өвдөх
· Мартаж санах
· Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал тулгарах
Зарим нойргүйдэлд орсон хүмүүс бага хугацаагаар унтаж сэрэх, өдөрт 6 болон түүнээс доош цаг унтах, сард 3 болон түүнээс дээш удаа нойргүй хоносон байдаг.
Чанартай нойр авах 8 зөвлөмж
1. Өдөр болгон тодорхой нэг цагт унтаж, нэг цагт босож байх.
2. Амралтын өдрүүдэд хэт их унтахгүй байх.
3. Өдрийн хоолны дараа кафейн агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
4. Өдрийн цагаар унтахгүй байх.
5. Долоо хоногт 4-5 удаа 30-40 минутын турш биеийн тамирын дасгал хийх.
6. Унтахаасаа 3-4 цагийн өмнө хоол идэх.
7. Унтахаасаа 2 цагийн өмнө биеийн тамираар хичээллэхгүй байж, сэтгэл санааны болон тархины ачаалал авахгүй байх.
8. Харанхуй, нам гүм, агааржуулалт сайтай өрөөнд, тав тухтай орон дээр унтаж амрах.
NOW Foods Мелатонин
Мелатонинийг анх 1958 онд нээсэн бөгөөд хүний нойрсох үйл явцыг дэмждэг. “Мелатонин” гормон нь хүний биед хэрэгтэй “антиоксидант”-аар баялаг бөгөөд дараах сайн нөлөөг эрүүл мэндэд үзүүлдэг. Үүнд:
· Биеийг нөхөн сэргээж, эрч хүчийг нэмэгдүүлнэ.
· Хорт хавдраас сэргийлнэ.
· Хөгшрөлтийг удаашруулна.
· Дархлааны системийг сайжруулна.
· Жингийн тэнцвэржилтийг хангана.
· Стрессээс сэргийлнэ.
· Сэтгэл санааг өөдрөг болгоно.
· Цусны даралтыг бууруулж, толгойн өвчнийг намдаана.
· Зүрхний хэм алдалтыг зогсооно.
Энэ нь эсийн мембраны исэлдэх урвалыг зогсоодог үйлчилгээтэй нь холбоотой. Өндөр чанарын Мелатонин агуулсан энэхүү бэлдмэл нь бамбай булчирхайд чөлөөт радикал үүсэхээс хамгаалснаар хэвийн үйл ажиллагааг нь хангадаг.
Хэрэглэх заавар: Унтахаас 1 цагийн өмнө 1 ширхгийг ууна. Задалснаас хойш
хуурай, сэрүүн газар хадгална.
Хориглох заалт ба анхааруулга: Биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүний найрлага
дахь бодисуудад хэт мэдрэг болон харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй. Зөвхөн
насанд хүрэгчид унтахын өмнө хэрэглэнэ. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэж
болохгүй. Алкохол хэрэглэсэн үедээ, машин барих болон машин техник дээр ажиллах
үедээ хэрэглэж болохгүй.
Эм ууж байгаа (ялангуяа тайвшруулах эм, депрессийн эсрэг эм), эрүүл мэндийн
онцгой нөхцөлтэй (сэтгэл гутралтай, цусны даралт өндөртэй, эпилэпс) тохиолдолд
эмчтэй зөвлөнө.