Мультивитамин өдөр тутам хэрэглэх нь ямар ашиг тустай вэ? Хэрхэн зөв витаминаа сонгох вэ?

2024-01-15 07:34
Мультивитамин өдөр тутам хэрэглэх нь ямар ашиг тустай вэ? Хэрхэн зөв витаминаа сонгох вэ?

Бидний бие махбодын бүхий л үйл ажиллагаанд олон төрлийн амин дэм, эрдэс бодисууд оролцдог. Гэвч бид хоол хүнснээсээ хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодисыг авч чаддаггүй. Америкийн анагаах ухааны нийгэмлэгээс насанд хүрсэн америк хүн бүрийг өдөр тутамдаа мультивитамин нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Хэрэв та хоол хүнснээсээ хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодис авахыг хүсч байвал таны тавганд байгаа хоолны орцонд 50 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон байх ёстой гэнэ шүү.... За тоолъё! Мах, гурил, будаа, сонгино, төмс, лууван, манжин. Арав хүрэх нь үү? Эрүүл эрч хүчтэй амьдаръя гэвэл мультивитамин уухаас өөр сонголт алга. Тэгвэл мультивитаминийг хэрхэн сонгож, яагаад хэрэглэх хэрэгтэй талаар илүү нарийн судалцгаая.

Мультивитамин яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?


1.      Биед хэрэгтэй олон төрлийн эрдэс бодис, амин дэмийг нэг дор нөхөх боломж


Дээр дурдсанчлан бид өдөр тутамд идэж байгаа хоол, хүнснээсээ хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодисоо авч чаддаггүй. Америкийн “Journal of Nutrition”-д нийтлэгдсэн судалгаагаар судалгаанд оролцсон дийлэнх насан хүрэгчид өдөрт авах шим тэжээлээ хангалттай хэмжээнд авч чаддаггүй болох нь харагдсан байгаа. Мультивитамин өдөр тутамдаа хэрэглэснээр биеийн ерөнхий эрүүл байдлыг дэмжиж олон төрлийн эрдэс, витаминыг нөхөж өгдөг.


2.      Хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулна


Өнөөдрийг хүртэл мультивитамины талаар удаан хугацааны маш том 2 судалгаа явагдсан байдаг. Үүний нэг нь 50-с дээш насны 15’000 эрэгтэй дээр хийгдсэн судалгаа байдаг. Тус судалгаа нь 11 жилийн турш үргэлжилсэн бөгөөд судалгааны үр дүнд оролцогчдын хорт хавдар үүсэх эрсдэл 8% , катаракт буюу нүдний болор цайх өвчний эрсдэл 9%-иар тус тус багассан байдаг.


3.      Олон төрлийн хоолны дэглэмийн үед зайлшгүй хэрэглэх


Веган хоол, кето дэглэм зэрэг дэглэмээр хооллодог хүмүүс хүнсээ хязгаарлаж зарим амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй явсаар дутагдалд ордог нь судалгаагаар мөн батлагдсан байдаг. Тиймээс та хоолны дэглэм барьж байгаа үед нэмэлтээр мультивитамин хэрэглэх нь эрдэс, амин дэмийн дутагдлаас сэргийлэх болно.

Ямар мультивитамин хэрэглэх хэрэгтэй вэ?


1.      Өөрийн хэрэгцээнд тааруулах

Таны нас, хүйс, хөдөлгөөний идэвхтэй байдал болон эрүүл мэндийн байдал аливаа витаминыг сонгоход чухал үүрэг роль болдог. Мөн эрдсийн шинжилгээ өгж ямар эрдэс, амин дэм хэрэглэх шаардлагатай талаараа мэдэж авч сонголтоо хийх нь чухал.

2.      Бүтээгдэхүүний цогц байдал

Мультивитамин сонгохдоо мэдээж олон төрлийн эрдэс, амин дэмийг өдөрт авах заагдсан тунгаар багтаасан байдлаас нь үүдэж сонгох хэрэгтэй. Хэдий олон төрлийг багтаасан байна, төдий чинээ таны биеийн эрүүл байдлыг дэмжих болно.


3.      Чанартай түүхий эд бүхий орц найрлага

Мультивитамин сонгохдоо байгалийн гаралтай өндөр чанар бүхий түүхий эдээр хийгдсэн бүтээгдэхүүн сонгох нь маш чухал. Бүтээгдэхүүний найрлага нь таны биед үзүүлэх нөлөөтэй шууд хамааралтай тул та хамгийн сайныг нь судалж хэрэглэх нь зүйтэй.


4.      Биед шингэх шингэц

Мультивитамины олон төрлийн эрдэс, амин дэмүүд нь биед үр дүнтэй шингэж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс та мультивитамины орц найрлага, хэлбэр бүтцийг нь худалдан авалт хийхээсээ өмнө сайтар судалж байхыг зөвлөж байна.


NOW FOODS – Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд зориулсан мультивитамин

1. Эрэгтэйчүүдэд зориулсан мультивитамин “ADAM”



Ашигтай элементүүдийн хэмжээ бусад ижил төрлийн аминдэмээс 4-10 дахин илүү.

Танд доорх элементүүд дутагдвал ажлын идэвх буурах, биеийн эсэргүүцэл сулрах, бэлгийн чадавх муудах, түрүү булчирхайн эмгэг илрэх, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг ажиглагдаж эхэлдэг. Адам нь энэ бүгдээс найдвартай сэргийлж чадна.

Найрлагадаа А, С, Д, Е, К, В1, В2, В6, В12, фолийн хүчил, ниацин, биотин, пантотений хүчил, кальци, иод, магни, цайр, селен, зэс, манган, хром, молибден, кали, холин, инозитол, пара-аминобензоны хүчил, ванади, болон зөвхөн эрэгтэй хүний биеийн онцлогт тохирсон эмийн ургамлын хандууд агуулсан.

- Saw Palmetto 160мг нь 30-аас дээш насны эрчүүдийн зайлшгүй авах ёстой тун.

- Panax хүн орхоодой нь биеийн ерөнхий дархлааг дэмжинэ.

- Альфа липолийн хүчил нь чөлөөт радикалын эсрэг хүчтэй антиоксидант ба хөгшрөлтийн эсрэг

 үйлчилгээтэй коэнзим юм.

- Хүний бие дэх CoQ10 нас ахих тусам буурдаг. Энэхүү кофермент нь эд эсийг энергиэр хангахад

 зайлшгүй шаардлагатай. Дутагдал нь зүрх судасны өвчин, бэлгийн чадавхад муугаар нөлөөлөөд

 зогсохгүй эрт хөгшрөхийн үндэс болдог.

- Gingko Biloba бүх насны эрчүүдийн бэлгийн чадавхыг сайжруулдаг

- Lycopene түрүү булчирхайн үйл ажиллагааг хэвийн байлгаж, нүдний харааг хамгаална


Хэрэглэх заавар: Хоолны үеэр өдөрт 3 ширхгийг ууна.



2. Эмэгтэйчүүдэд зориулсан мультивитамин “EVE”



EVE мультивитамин нь аминдэм эрдсийн дутагдлаас үүсэх ажлын идэвх буурах, биеийн эсэргүүцэл сулрах, цус багадах, үс хумс хэврэгших, дааврын тэнцвэрт байдал алдагдах, эрт цэвэрших, хөгшрөх, нойргүйдэх, зэргээс найдвартай сэргийлнэ.

Найрлагадаа А, С, Д, Е, К, В1, В2, В6, В12, фолийн хүчил, цангис жимс, анар, organic acai, CoQ10, зуун наст, lycopene, ниацин, биотин, пантотенийн хүчил, кальций, иод, магни, цайр, селен, зэс, манган, хром, молибден, кали, холин, инозитол, пара-аминобензонийн хүчил, ванадий, бор зэрэг 38 нэр төрлийн амин дэм, эрдсийг агуулсан бөгөөд Evening primrose, Цангис, organic acai , Ногоон цайны ханд, зуун наст, Анар, СоQ10 гэх мэт эмэгтэйчүүдэд онцгой тохиромжтой орцуудыг нэмсэн.

Хэрэглэх заавар: Өдөрт 2-4 ширхгийг хоолны үеэр хэрэглэнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл