7 KETO – DHEA жин хасахад тусалдаг нь үнэн үү?

2023-11-06 08:54
7 KETO – DHEA жин хасахад тусалдаг нь үнэн үү?

Жин хасахад тусална гэсэн олон бүтээгдэхүүн байдгийн нэг нь 7-KETO–DHEA буюу 7-Кето – Дегидроэпиандростерон. Хүний биеийн бодисын солилцоог нэмэгдүүлж, жин хасах нөхцлийг бүрдүүлдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.

Энэ нь Термогений шинж чанартай бүтээгдэхүүн ба бөөрний дээд булчирхайд ялгардаг дегидроэпиандростерон (DHEA) даавар юм.

Хүний биеийн бөөрний дээд булчирхайд дегидроэпиандростерон (DHEA) даавар ялгарч байдаг бөгөөд энэ нь хүний биед хамгийн элбэг байдаг даавар юм. DHEA нь эрэгтэй, эмэгтэй бэлгийн даавар, түүний дотор тестостерон, эстроген дааврын урьдал үүрийг гүйцэтгэдэг

7 keto – DHEA нь дан DHEA тай харьцуулбал бэлгийн гармони болдоггүй учраас хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгож хэрэглэснээр бэлгийн гаж нөлөө үзүүлдэггүй.

DHEA нь термогенийн шинж чанартай бөгөөд энэ нь калорийг шатааж дулаан ялгаруулах шинж чанартай гэсэн үг. Калорийг хүний биед өөх болон хадгалагдахаас өмнө шатааж таргалахаас сэргийлнэ.

АНУ-н Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн судалгаагаар 7 KETO–DHEA нь энгийн DHEA-с хоёр дахин их термогенийн шинжтэй гэсэн судалгаа гаргасан нь хүнсний нэмэлтээр 7 KETO хэрэглэх нь биеийн жинг барихад үр дүнтэйг

харуулсан.

Илчлэг хязгаарласан хоолны дэглэмтэй, долоо хоногт 3 удаа дасгал хийж жин хасаж байгаа 30 хүнд хоёр сарын турш үргэлжилсэн судалгаагаар 200 мг 7 KETO ууж байсан оролцогчид дунджаар 2.88 кг жин хассан бол плацебо хэрэглэгчид 0.97 кг хассан үзүүлэлттэй байв.

Иймд та жин хасах хүсэлтэй бол хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн болон 7-KETO хослуулан хэргэлэснээр жин хасах хүчин чармайлт тань үр дүнтэй болох боломжтой байна.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл