Сэрүүн улиралд яагаад Витамин Д болон С хэрэглэх хэрэгтэй вэ?

2023-08-14 07:37
Сэрүүн улиралд яагаад Витамин Д болон С хэрэглэх хэрэгтэй вэ?

Намрын улирал хаяанд ирж хичээлийн шинэ жил дөхсөнөөр гадуур хөл хөдөлгөөн ихэссээр. Хүн болгон завгүй, ачаалалтай байдаг эдгээр өдрүүдэд цаг агаар ч сэрүүсэж бидний дархлаа бага багаар унаж нэг мэдэхэд л ханиад томуу хүрсэн байдаг. Үүнээс урьдчилан сэргийлж бид намрын сэрүүн, завгүй өдрүүдэд витамины хэрэгцээгээ тогтмол авч дархлаагаа дэмжиж байх нь нэн чухал юм. Тэгвэл энэ үед ямар витамин хэрэглэх вэ?


Витамин Д


Нарны витамин гэж нэрлэгддэг Д амин дэм нь биеийн ерөнхий эрүүл байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд урин дулаан зуны улиралд нарны гэрэл биед нийлэгжсэнээр бид Д амин дэмээ авдаг ч сэрүүн үед биеэ наранд ил гаргахгүй явснаар хангалттай Д витаминаа авч чаддаггүй.


Д витамин нь хүний биед байх шаардлагатай гол амин дэм гэдгийг ихэнх хүн мэддэг ч тэр болгон яг ямар ашиг тус авчирдгийг нь мэддэггүй. Тэгвэл энэхүү амин дэм нь хүний биед ямар ач тустай вэ? Д витамин нь хүний биен дэх кальци болон иодын шимэгдэлтийг сайжруулж цусан дах кальцийн хэмжээ нэмэгдэж ясны сийрэгжилт болон рахитаас хамгаалах гол үүргийг гүйцэтгэдэг. Мөн үүгээр зогсохгүй өвөл болон намрын улиралд биеийн ерөнхий дархлааг дэмжиж хүйтэнд ихээр дэгддэг ханиад томуу болон бусад халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэхээс гадна сэтгэл санааны тогтвортой байдлыг хамгаалах зэрэг үүргийг гүйцэтгэдэг байна.


Витамин С


Витамин С нь хүний биеийн дархлааг ихээр дэмждэг гэдгээрээ алдартай. Витамин С нь хүний биеийг халдвараас хамгаалдаг цагаан эс болон эсрэг биеийн үйлдвэрлэлийг сайжруулж дархлааны системийг дэмждэг. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд ханиад томуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд витамин С нь зайлшгүй хэрэгтэй амин дэм юм.


Дээрхээс гадна витамин С хүний биед антиоксидант болж өгдөг. Хэт ягаан туяа, бохирдол, тамхи зэрэг нь хүний биед чөлөөт радикал үүсгэж арьсыг гэмтээдэг. Тэгвэл витамин С нь эсийг чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэх үүргийг гүйцэтгэж арьсыг сэргээж, шарх эдгэрэх явцыг хурдасгадаг.


Танд санал болгох бүтээгдэхүүн


Америкийн алдарт NOW FOODS брендийн шингэн Витамин Д болон C-1000-г танд санал болгож байна.



Д витаминууд дотроос шингэн Д витамин нь хүний биед илүү шингэж үйлчилгээ үзүүлнэ. Нэг дусалдаа 100IU-н агууламжтай тул та өдөр тутамд уух тунгаа тааруулан хэрэглэх боломжтой бөгөөд эм уух дургүй хүүхэд багачуудад уух зүйлд нь хийж хэрэглэх боломжтойгоороо давуу талтай байна. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүйтэй танилцах болон захиалах бол та доорх холбоосоор хандана уу.

https://nowfoods.mn/products/null/307060



С витамин хэрэглэх үед хүнд цээж хорсох, ходоод өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин NOW FOODS-н С витамин нь зөөлөн бүтэцтэй тул хэрэглэх үед цээж хорсгохгүй, ходоод өвтгөхгүй, үйлчилгээ сайн үзүүлдгээрээ давуу талтай.

Хэрэглэх заавар: Өдөрт 1 капсулыг хоолны үеэр ууна.

https://nowfoods.mn/products/106578/182197


NOW FOODS бренд нь Олон улсын чанарын стандарт GMP сертификат, АНУ-ын ХААЯ-ын органик сертификат (USDA Organic certificate)-аар баталгаажсан, 100% органик, химийн найрлагагүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ санал болгож байна. Та манай бусад бүтээгдэхүүнтэй танилцахыг хүсвэл доорх линкээр хандан мөн манай сошиал хуудсуудаар хандан танилцаарай.


Эрүүл амьдрахыг хүссэн хүн бүрд зориулав Now Foods Mongolia 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл